Н.Номтойбаяр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.08/ АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг АТГ-т шалгуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Тэрбээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг парламентад худал мэдээлэл өгсөн, өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр гомдол гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Өмгөөлөгч Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашигласан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хоёр ноцтой заалтыг зөрчсөн. Намайг худал мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлж, гүтгэж байна. Ингэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслэж тэр хүнийг шалгуулж болохгүй гэж үү. Тэр прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. Үүнийг АТГ-ын бичиг хэрэгт гомдлоо өглөө" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.