Коронавирус эрэгтэй хүний үрийн шингэнд илэрчээ

Хятадын судлаачид халдвар авсан эрэгтэйчүүдийн үрийн шингэнд шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус илрүүлжээ. Анагаах ухааны JAMA Network Open сэтгүүлд мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн төв эмнэлгийн эмч Дяньген Ли тэргүүтэй баг Шанцю хотын эмнэлэгт эмчлүүлсэн 15-аас 59 насны халдвар авсан 38 эрэгтэй өвчтөний үрийн шингэний дээжийг шинжилжээ. Үүний дүнд SARS-CoV-2 коронавирус судалгаанд оролцсон эрчүүдийн 15.8 хувь буюу зургаан өвчтөний үрийн шингэнд илэрсэн байна. Эдгээрийн дөрөв нь хүнд хэлбэрээр өвчилсөн байжээ.
Гэхдээ энэ нь тийм сонин нээлт бус аж. Олон төрлийн вирус эрчүүдийн нөхөн үржихүйн системд илэрдэг. Эбола, Зика вирус хоёулаа эрэгтэйчүүдийн үрийн шингэнд илэрч байсан. Өвчтөн эдгэрснээс хойш хэдэн сарын илрэх тохиолдол ч байдаг. Гэхдээ коронавирус үрийн шингэнд илэрсэн нь бэлгийн замаар халдварладаг гэж шинжээчид үзэхгүй байна. Учир нь судалгаанд цөөн тооны хүн хамрагдсан бөгөөд үрийн шингэн дэх вирусний тархалт, амьдрах хугацаа зэрэг нь тодорхойгүй байна. Хэрэв цаашдын судалгаагаар коронавирус бэлгийн замаар халдварладаг болох нь тогтоогдвол энэ нь халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал алхам болно гэж судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.