С.К.Шойгу: “Хувьсгалт Монгол” бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно

С.К.Шойгу: “Хувьсгалт Монгол” бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахимаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар сайд нар хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг харилцан хүргэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү ялалтыг авчрахад Монголын ард түмний оруулсан үнэтэй хувь нэмрийг хэзээ ч мартахгүйг онцолж баярын мэнд дэвшүүллээ. Ялалтын 75 жилийн ойн ёслолын жагсаал цар тахлын улмаас хойшлогдсон ч гэсэн бид энэхүү баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх болно, “Хувьсгалт Монгол” гэсэн бичвэртэй танк цэргийн жагсаалд оролцоно гэдгийг дуулгав. Мөн Улаан талбайд болох цэргийн жагсаалд Монгол Улсын цэргийн алба хаагчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж Н.Энхболд сайдыг өөрийн биеэр ирж оролцохыг дахин урилаа.

Түүнчлэн сайд нар хоёр орны цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа, 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтөд уялдуулж төлөвлөгөөг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.