Сирийн эсрэг хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгажээ

Сирийн эсрэг дангаар авсан хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ.
Тодруулбал, АНУ-ын эрх баригчид 2004-2012 оны хугацаанд Сирийн эрх баригчдын эсрэг зогсолтгүй нэвтрүүлж байсан олон янзын хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэвээр нь үлдээж байна. Энэ хязгаарлалтын хүрээнд АНУ-д бүртгэлтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийн хөрөнгийг царцаах болон АНУ-ын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг Сирид нийлүүлэхийг хориглох юм.
“Ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй Сирийн удирдлага хүч хэрэглэн, хүний эрхийг зөрчиж байгаа байгаа бөгөөд дайныг зогсоож, орон даяар гал зогсоох дэглэм тогтоох, хүмүүнлэгийн тусламжийг хүн амд саадгүй хүргэхийг Асадын дэглэм болон түүний талыг баримтлагчдад уриалж байна” хэмээн баримт бичигт дурджээ.
“Сирийн Засгийн газрын бүрэлдэхүүн, бодлого, үйл ажиллагаанд орох өөрчлөлтийг анхааралдаа авснаар дангаар авсан хориг арга хэмжээг цаашид хэвээр үлдээх эсэхийг АНУ шийдэх болно” хэмээн мөн мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.