Коронавирус, цусны халдвар, зүрхний зогсолт, 2 удаагийн харвалтыг даван гарсан залуу

Коронавирус, цусны халдвар, зүрхний зогсолт, 2 удаагийн харвалтыг даван гарсан залуу

Их Британийн иргэн 31 настай Омар Тэйлор гэгч залуу шинэ төрлийн коронавирусний халдвар авч, хэд хэдэн хүндрэлийг даван туулж, эмнэлгээс гарлаа гэж “Daily Mail” мэдээлжээ.

Комд оруулж, нэг сарын турш амьсгалын аппаратад залгуулсан залуугийн гэр бүлийнхэнд муу мэдээ дуулахад бэлэн байхыг эмч нар зөвлөж байжээ. Тэйлор ухаан орсныхоо дараа баруун гар нь мэдээгүй болж, ярих чадвараа алдсан байна. Энэ нь хоёр удаагийн харвалтын үр дагавар гэнэ. Үүнээс өмнөхөн “Care UK” эрүүл мэндийн компанийн бүсийн захирал албан тушаалтай Тэйлор цусны халдвар болж, зүрх нь зогссоныг мөн л даван гарчээ. Эмч нар түүнийг хэзээ ч дахин алхахгүй гэж бодож байсан бөгөөд ийнхүү эдгэрснийг жинхэнэ гайхамшиг гэжээ.

“Хоёр, дөрвөн настай хүүхдүүдээ хараад эцэг нь үхэж байгаа тухай хэрхэн тайлбарлахаа ч мэдэхгүй үе байсан” гэж түүний эхнэр ярьжээ.

Нэгэн зэрэг коронавирус, цусны халдвар, зүрхний зогсолт, 2 удаагийн харвалтыг даван туулсан залуугийн бие сайжирч, эмнэлгээс гарах үед эмч нар алга ташин гаргаж өгсөн байна. Гэртээ ирэхэд нь хөршүүд нь мөн алга ташин, баяр хүргэж гэнэтийн бэлэг барьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.