Рейхстагийн оройд мандуулсан Ялалтын улаан туг

Зөвлөлтийн улаан арми фашист Германы хүчийг буулган авсан 1945 он дэлхийн түүхэнд тодоос тод бичигдэж үлдсэн үйл явдал. Германчууд олон улсын эвслийн өмнө үг дуугүй бууж өгч 75 жилийн өмнөх 5 дугаар сарын 8-нд актад гарын үсгээ зурснаар дэлхийн 2 дугаар дайнд албан ёсоор цэг тавьсан түүхтэй. Ялалтын дараахан Зөвлөлтийн цэргүүд Германы нийслэл Берлин хотод орших парламентийн ордны орой дээр анх ялалтын улаан тугаа мандуулсан юм. Түүхэнд бичиж үлдээснээр, 5 дугаар сарын нэгний шөнө Рейхстагийн ордны орой дээр улаан армийн 3 цэрэг ялалтын билэг тэмдэг улаан тугийг мандуулсан гэдэг. Үүнийг Алексей Берест, Михаил Егоров, Мелитон Кантария гэсэн гурван цэрэг гардаж хийжээ. Гэхдээ мэдээж тэдний хамтаар бусад цэргүүд ч гэсэн хамт байлцсан юм. Гэхдээ сүүлд алдарт ялалтын тугийг барьж байгаа зургийг гэрэл зурагчин Евгения Халдея нөхөж дарсан юм. Энэ харагдаж байгаа зурган дээр жинхэнэ цэргүүд бус харин өөр цэргүүд байдаг аж. Тодруулбал, Алексей Ковалев, Абдулхак Исмаилов болон Леонид Горичев нар гэнэ. Энэ бол 5 дугаар сарын 2-нд дарсан зураг. Зургийг дарсан үеийн нөхцөлийг харахад тухайн цаг мөчид дайн үргэлжилж байгаа мэтээр зохиомжилж өгсөн гэдэг. Ялалтын баярын анхны парадад ялалтын тугийг мандуулаагүй. Учир нь бэлтгэгдээгүй байсан юм. Харин 1965 оны ялалтын баярын 20 жилийн ойн баярын жагсаалт тус тугийг залсан юм. Учир нь ялалтын тугийг мандуулахад хамт байлцсан цэрэг тугний өөдөс хэсгийг тасдан өөртөө дурсгал болгон үлдээсэнтэй холбон тайлбарладаг. Гэхдээ зарим цэргийн түүхчид тугний өөдсийг тасдаагүй цэргийн журмын хуулинд харш учир ийм зүйл болоогүй хэмээн ч ярилцдаг байна. Энэ бага зэрэг ээдрээтэй асуудал гэж үздэг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.