Оросууд Ялалтын 75 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баяраа Оросууд тэмдэглэж байна. Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулаад байгаа хэдий ч Улаан талбайд агаарын цэргийн хүчний үзүүлбэрийг толилуулах төлөвтэй байна. Агаарын цэргийн хүчний үзүүлбэр ОХУ-ын 47 хотод, мөн хилийн чанад дахь Оросын цэргийн баазуудад болох аж.
Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Мөнхийн галд цэцэг өргөнө.
Коронавирусний халдвар тархсантай холбоотой нөхцөл байдлын улмаас Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ, тэр дундаа “Мөнхийн хороо” арга хэмжээ цахимаар болох юм.
Ялалтын 75 жилийн ойн баярын хөтөлбөр ёслолын буудлагаар өндөрлөнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.