“Бүчон” хотод байгаа Монгол иргэдийн анхааралд! Тус хотод шинээр голомтот халдвар илэрлээ

“Бүчон” хотод байгаа Монгол иргэдийн анхааралд! Тус хотод шинээр голомтот халдвар илэрлээ

Бүчон хотод байгаа Монгол иргэдийн анхааралд! Тус хотод шинээр голомтот халдвар илэрлээ...


БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв”-ийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 40-өөр нэмэгдэж нийт 11,265-д хүрэв


Шинээр илэрсэн 40 тохиолдлын 3 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бол 37н тохиолдол нь дотооддоо илрээд байна. Ингэснээр БНСУ-д харьцангуй намжаад байсан Короно вирусийн халдварын шинэ тохиолдол 49 хоногийн дараа дахин 40-ийн тоог давсан үзүүлэлт боллоо. 




Халдварын шинэ тохиолдол огцом өссөн шалтгаан нь “Кёнги” аймгийн “Бүчон” хотод шинээр голомтот халдвар гарсан явдал байлаа. Тус хотод байрлах “Күпан” цахим худалдааны сайтын бараа түгээлтийн агуулахад ажилладаг ажилчдын дунд халдвар тархаж 27-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 36н хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.


Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-ын Онцгой комиссын зүгээс 26-ний өдөр “Бүчон” хотын төв цэнгэлдэх хүрээлэнд яаралтай түр оношилгооны төвийг нээж нийт 62 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн багийг гарган ажиллуулж байна.




Тус цахим худалдааны сайтын бараа түгээлтийг агуулахад нийт 3,600 орчим хүн ажилладаг бөгөөд эгээр бүх ажилчдын яаралтай оношилгоо шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.




Тус бараа түгээлтийн агуулах нь бүгчим халуун, олон хүн нэг дор ажилладаг тул ажилчид маск зүүхгүйгээр ажиллаж байсан зэрэг ажиллах орчны хувьд Короно вирус тархах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байхын зэрэгцээ тамхи татах өрөө,  нийтийн цайны газар зэрэгт халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй зэрэг зөрчлүүд илрээд байна.

 

Эх сурвалж : News 1

Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Road FC холбоонд тулалдаж байгаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ээлжит ялалтаа байгууллаа 2020-05-27

БНСУ | Шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тоо 259-д хүрлээ 2020-05-27

“БНСУ-д үрэвсэлт синдромтой төстэй өвчин туссан хоёр хүүхэд эдгэрч, биеийн байдал нь сайн байна 2020-05-27

М.НАНДИН-ЭРДЭНЭ 12 ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА 2020-05-27

"Короно вирус"-ын халдварын шинэ тохиолдол 49 хоногийн дараа дахин 40 давлаа 2020-05-27

“Бүчон” хотод байгаа Монгол иргэдийн анхааралд! Тус хотод шинээр голомтот халдвар илэрлээ 2020-05-27

БНСУ-д 87 хоног хойшилсон хичээлийн шинэ жил өнөөдөр боллоо... 2020-05-27

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.28. 2020-05-28

Солонгос улсын эдийн засгийн өсөлт 11 жилийн дараа “Хасах” үзүүлэлттэй гарах таамагтай байна. 2020-05-28

"Бүчон" хотын голомтот халдвар 46-р нэмэгдэв... 2020-05-28

БНСУ-д өнөөдөр коронавирусын 79 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. 2020-05-28