Солонгос улсын эдийн засгийн өсөлт 11 жилийн дараа “Хасах” үзүүлэлттэй гарах таамагтай байна.
БНСУ-ын Улсын
Төв Банк болон Санхүү мөнгөний бодлого зохицуулах хорооны ээлжит хурал өнөөдөр
болж энэ жилийн эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн 2-р сард тооцоолж байсан 2.1%-с
2.3%-р бууруулан -0.2%-ийн өсөлттэй байхаар тооцоолон бодлогын хүүг дахин
бууруулж 0.5% болгон баталлаа.
Өнгөрсөн
3-р сард санхүү мөнгөний бодлого зохицуулалтын хорооны ээлжит бус
хурал болж 1.25% байсан бодлогын хүүг 0.75% болгон бууруулаад байсан билээ.
Ингэснээр БНСУ-ын хувьд 2020 он гарснаас хойш 2 дахь удаагаа бодлогын
хүүгээ бууруулах шийдвэр гаргаад байна.
Үүний
учир нь Короно вирусийн цар тахлын улмаас эдийн засаг
хумигдаж экспорт их хэмжээгээр буурсан зэрэг эдийн засгийн цаг үеийн
асуудлуудтай холбон тайлбарлалаа. Тус улсын хувьд 4-р сарын
экспортын үзүүлэлт өмнөх оныхоосоо 24.3%-р буурсан хүндхэн үзүүлэлт гараад
байгаа билээ.
Эх сурвалж : SBS TV
Орчуулан эмхэтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.