БНСУ-д 87 хоног хойшилсон хичээлийн шинэ жил өнөөдөр боллоо...
Солонгос улсад “Короно Вирус”-ийн
эрчимтэй тархалтаас үүдэн 3-р сарын 1нд болох байсан хичээлийн шинэ жилийн
нээлт өнгөрсөн хугацаанд хойшилсоор ирсэн билээ.
Тэгвэл 87 хоног хойшилсны
эцэст өнөөдөр ахлах сургуулийн 1,2-р анги, дунд сургууль, бага сургууль,
цэцэрлэгийн хичээл албан ёсоор эхэллээ. Өнөөдөр дэлхийн ихэнх улс оронд бүх
төрлийн сургууль, сургалтын үйл ажиллагаа бүрэн болон хэсэгчлэн зогссон
байдалтай байгаа бөгөөд Солонгос улсын хувьд вирусийн тархалтыг
тодорхой хэмжээнд хяналтад авсан гэж үзэж өнөөдөр улс орон даяар сургуулиудын
үйл ажиллагааг эхлүүллээ.
Тус улсын боловсролын яам
болон төр засгийн зүгээс сургуулиудад мөрдөх аюулгүй байдал,
халдвар хамгааллын дэглэмийн журмыг өнөөдөр баталж улс орон даяар
мөрдүүлж эхлээд байна.
Энэхүү шинэ журамд
сурагчдын ширээний байршил болон ширээ хоорондын зай, анги тэнхимийн
агааржуулалт болон сэнс "эйр кондишн"-ийг ажиллуулах заавар
зэргийг нарийн тодорхой зааж өгсөн байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой
олон нийтийн хамарсан голомтот халдвар гарахгүй гэх баталгаа байхгүй
болов ч өшөө хойшлуулсан тохиолдолд эхний улирлын хичээл сургалтын үйл
ажиллагааг явуулах боломжгүй болохыг зэрэгцээ голомтот халдвар гарсан
тохиолдолд хяналтдаа авч ажиллах бүрэн боломжтой гэж үзэж энэхүү
шийдвэрийг гаргасан тухай мэдээллээ.
Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.