БНСУ-д Ремдесивир-ийг коронавируст халдварыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрчээ
БНСУ-ын эрх баригчид шинэ коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд "Ремдесивир" эмийг ашиглахыг зөвшөөрчээ.
Үүнээс өмнө АНУ-ын Хүнс, эмийн чанарт хяналт тавих газар уг эмийг коронавируст халдварыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрсөн юм. Японы эрх баригчид мөн "Ремдесивир" -ийг “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн байна.
"Ремдесивир" эмийг анх био эм бэлдмэлийн “Gilead Sciences” компани Эбола өвчнийг эмчлэх зорилгоор гарган авсан юм. Дэлхийн олон улс оронд явуулж буй эмнэлзүйн туршилтаар уг эм нь коронавируст халдварыг эмчлэхэд үр дүнтэй болох нь харагджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.