БНАСАУ-ын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид даваа гаргаас хичээлдээ явж эхэлжээ
БНАСАУ-ын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид даваа гаргаас хичээлдээ явж эхэлсэн гэж тус улсын төрийн мэдлийн сонин мягмар гарагт мэдээллээ.
БНАСАУ шинэ коронавирусний цар тахлын улмаас сургуулиудын саргалтыг хоёр сарын турш зогсоосон юм. Ясли, цэцэрлэг, ахмад настнуудын асрамжийн газар зэрэг бусад газрын үйл ажиллагааг удахгүй эхлүүлнэ гэж “Minju Choson” сонинд мэдээлжээ.
БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа бөгөөд Пёньян хотын оршин суугчид олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж байгаа ажээ.
“БНАСАУ-ын эрх баригчид халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд халуунаа шалгуулахыг үйлчилгээний газруудын ажилтнуудад, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зоогийн газруудад уриалж байна” гэж сонины мэдээнд тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.