БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 40-өөс буурчээ.

БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 40-өөс буурчээ.

БНСУ-д баасан гарагт коронавирусний халдварын 39 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11441 болжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь дотоодод халдварлажээ.

Эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд Сөүл хотоос баруун зүгт оршдог Бучеон хотод байрладаг цахим худалдааны тэргүүлэгч компанийн хүргэлтийн төвийн халдварын голомтыг хяналтад авах, вирус дахин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.

БНСУ-д пүрэв гарагт халдварын шинэ тохиолдлын тоо 79-д хүрсэн нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон хэдий ч эрх баригчид хүргэлтийн төвд тархалтыг хяналтад авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаснаар халдварын тохиолдлын тоо ийнхүү буурчээ.

Бямба гаргийн үдийн байдлаар “Coupang” компанийн хүргэлтийн төвтэй холбоотой халдварын 102 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг төвд халдварын анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн юм.

БНСУ-д энэ долоо хоногийн эхээр халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид хүн ам шигүү суурьшдаг Сөүл болон тус хотын эргэн тойрны бүс нутгийн оршин суугчдад зургадугаар сарын 14 хүртэл зайнаас харилцах хатуу дүрмийг баримтлахыг уриалжээ.

БНСУ-д энэ сарын 29-ний байдлаар халдвар авсан 10398 хүн эдгэрч, 269 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Бүчон" хотын голомтот халдвар 46-р нэмэгдэв... 2020-05-28

БНСУ-д өнөөдөр коронавирусын 79 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. 2020-05-28

Сөүл хотод халдварын шинэ голомт үүслээ 2020-05-29

БНСУ-д халдварын 58 тохиолдол шинээр илэрчээ 2020-05-29

БНСУ-д Ремдесивир-ийг коронавируст халдварыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрчээ 2020-05-29

БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 40-өөс буурчээ. 2020-05-30

Шуурхай мэдээ : “Халзан Солонгос” буюу "Паг Жин Жэ" гэх иргэн цагдаагийн байгууллагад хандлаа 2020-06-02

БНСУ-ын KBS телевизийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс нууц камер илэрсэн хэргийг Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна. 2020-06-02

БНАСАУ-ын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид даваа гаргаас хичээлдээ явж эхэлжээ 2020-06-03

Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ. 2020-06-03

Сөүл хотын шүүх Пусан хотын орлогч даргыг авлигын хэргээр шийтгэжээ 2020-06-03