Сөүл хотын шүүх Пусан хотын орлогч даргыг авлигын хэргээр шийтгэжээ
Сөүл хотын шүүхээс Пусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ю Чжэ Су-г авлига авсан хэрэгт буруутган 1,5 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оногдуулж, 90 сая вон /73 мянган ам.доллар/-ын торгууль оногдуулсан тухай Өмнөд Солонгос Улсын хэвлэл, мэдээллийн “KBS” агентлагаас мэдээлжээ.
Тэрбээр БНСУ-ын Санхүүгийн хороо болон Пусан хотын захиргаанд 2010-2018 онуудад ажиллаж байхдаа 47 сая вон /38 мянган ам.доллар/-ы авлига авсныг прокурорын байгууллагаас нотолсон байна. Уг хэргийн шүүх хурал прокурорын яллах дүгнэлт гарснаас 5 сарын дараа болсон юм.

Эх сурвалж: https://regnum.ru
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.