Хятадын экспорт ӨСЖЭЭ

Хятадын экспорт ӨСЖЭЭ

Коронавирусний тархалтыг харьцангуй богино хугацаанд барьж чадаад буй БНХАУ-ын экспорт дөрөвдүгээр сард 3.5 хувиар өсөж, импорт 14.2 хувиар агшжээ. Тус улсаас Зүүн Өмнөд Азийн орнууд руу хийгдсэн  экспорт 3.9 хувиар нэмэгдсэн нь нийт экспортыг хүлээлтээс өсгөжээ.  Харин АНУ руу хийсэн экспорт оны эхний дөрвөн сард 15.9 хувь, Евро бүс рүү хийсэн экспорт 6.6 хувиар буурчээ.

БНХАУ-ын АНУ-аас авсан импорт мөн хугацаанд гурван хувиар буурсан байна. Импортын тоо, хэмжээ нэмэгдсэн ч, түүхий эдийн үнэ буурснаар нийт экспорт буурчээ. Дэлхий нийтэд хөл хорио нэмэгдсэн нөлөөгөөр зарим цахилгаан барааны эрэлт алгуур нэмэгдсэн нь экспортыг дэмжсэн аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.