“Facebook” хэт давруу үзэлтнүүдийн 5 сая орчим нийтлэлийг устгажээ

“Facebook” компани энэ оны эхний гурван сард хэт давруу үзэлт зохион байгуулалттай бүлэглэлүүдийн байршуулсан 4.7 сая орчим нийтлэлийг устгажээ.
Өнгөрсөн оны мөн үед компани ийм төрлийн 1.6 сая нийтлэлийг устгасан байна. Үүнээс гадна гадаадынхныг үзэн ядсан агуулгатай 9.6 сая мэдэгдлийг устгасан бол өнгөрсөн оны сүүлийн улиралд ийм төрлийн 5.7 саяаас илүүгүй мэдэгдлийг устгасан байна. Иймэрхүү төрлийн нийтлэлийг хянадаг автомат үйлчилгээний механизм сайжирсан учир устгасан нийтлэлийн тоо нэмэгдэж байгааг компани онцолжээ.
Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед компани “COVID-19”-тэй холбоотой 50 сая орчим нийтлэлийг аюултай хэмээн тэмдэглэжээ. Коронавирусний тархалтын талаарх худал мэдээллийг устгаж, үүссэн нөхцөл байдлыг өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг оролдож буй компаниудыг сурталчилгаа хийхийг хориглож байгаа талаар “Facebook” компанийн тэргүүн 3 дугаар сарын эхээр мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.