Өнгөрсөн сард 166 ихэр хүүхэд төржээ

Өнгөрсөн сард 166 ихэр хүүхэд төржээ

ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны дөрөвдүгээр сард 6316 эх амаржиж, 6399 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3320 нь хүү, 3079 нь охин, 166 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3409 грамм, дундаж өндөр 50.7 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл 3.8 хувь нь 20 хүртэлх насны, 92 хувь нь 20-39 насныхан, 4.2 хувь нь 40-өөс дээш насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.