ШУУРХАЙ: ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэй амаржиж, охинтой боллоо

ШУУРХАЙ: ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэй амаржиж, охинтой боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ.  Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж.

Шуурхай штабын зүгээс холбогдох таван шаардлагыг хангасан учир эх оронд нь авчирсан байна.

Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн ажиглалтад байгаа. Харин короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.