Салхитын мөнгөний ордын хэргээр ШҮҮГЧ нар мэдүүлэг өгч байна

Салхитын мөнгөний ордын хэргээр Ш.Мөнгөншагай болон нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр шүүж байгаа билээ. Хурал өнөөдөр /2020.05.14/ өглөөний 10.00 цагт эхэлсэн. Улмаар 14.00 цагт шүүх хуралдаан түр завсарлаад байсан ба шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж, яг одоо шүүгдэгч Ш.Мөнгөншагай нар мэдүүлэг өгч байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Уг хурал өмнө нь талуудын хүсэлтээр гурван удаа хойшилж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.