ОХУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

ОХУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 84 бүс нутагт коронавирусний халдварын 9974 шинэ тохиолдол илэрч, 93 хүн нас барсан бол 5527 эдгэрсэн гэж тус улсын шуурхай штаб мэдээллээ.

ОХУ-д тавдугаар сарын 2-ноос хойш анх удаа өдөрт 10 мянга хүрэхгүй шинэ тохиолдол илэрсэн бөгөөд шинээр халдвар авсан хүний тоо гурав дахь өдрөө дараалан буурсан байна. Тавдугаар сарын 11 -нд 11 656 хүн халдвар авсан бол тавдугаар сарын 12-ны 10 899, тавдугаар сарын 13-нд 10 028 шинэ тохиолдол илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 4712 нь Москва хотод, 918 нь Москва мужид, 460 нь Санкт-Петербургт үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын тал гаруй хувь нь шинж тэмдэггүй байсан байна.

ОХУ-д коронавирус тархсанаас хойш 252245 хүн халдвар авч, 53530 хүн эдгэрсэн бол 2305 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолт болно 2020-05-14

ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно 2020-05-14

АХБ-ны 30 саяын нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулна 2020-05-14

Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ 2020-05-14

Мьянмарын парламентын 500 гаруй гишүүнд коронавирусний шинжилгээ хийжээ 2020-05-14

ОХУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо буурчээ 2020-05-14

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг МАН-ын Бага хуралд оролцохгүй байх үүрэг өглөө 2020-05-14

Оюуны өмчийн газраас 101 бүтээлд патент олгожээ 2020-05-14

Салхитын мөнгөний ордын хэргээр ШҮҮГЧ нар мэдүүлэг өгч байна 2020-05-14

Хар жагсаалт-д оруулсан ч санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй гэв. 2020-05-14

Орон нутгийн замд автобус осолдож, хоёр хүн нас барлаа 2020-05-14