Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ

Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ

Афганистаны зүүн нутагт орших Пактия мужийн нийслэлд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Уг дэлбэрэлтийн улмаас таван хүн амиа алдаж, 20 хүн шархадсан байна.

Дэлбэрэлт пүрэв гаргийн өглөө Гардез хотод болсон байна. Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин цэргийн объектын ойролцоо дэлбэрчээ. Амиа золиослогч террорист Афганистаны Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын үүдэнд ачааны машинд суурилуулсан тэсрэх төхөөргийг дэлбэлэхийг оролдсон боловч түүнийг буудаж устгасан байна. Гэсэн хэдий ч тэсрэх төхөөрөг ажиллажээ.

Мягмар гарагт Афганистанд хоёр ч террорист халдлага болж, олон арван хүн амиа алдсан юм. Террористууд Нангархар мужийн нэгэн тойргийн цагдаагийн даргыг оршуулах ёслолын үеэр халдлага үйлджээ. Мужийн захирагч Атолла Хогиянигийн төлөөлөгчийн мэдээлснээр, амиа золиослогч-террорист тэсрэх төхөөрөг дэлбэлсэн байна. Халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна, Кабул хотын эмнэлэгт халдлага үйлдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.