Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг МАН-ын Бага хуралд оролцохгүй байх үүрэг өглөө

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд болох МАН-ын Бага хуралд ирж оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг УОК-ын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.