Сэлэнгэ аймагт хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлаад байна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор татан авах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийн эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авч, түр тусгаарлахаар шилжүүлээд байгаа аж. Өчигдрийн байдлаар орж ирсэн 205 иргэнээс хоёр иргэнийг Сэлэнгэ аймагт, 13 иргэнийг Дархан-Уул аймагт тус тус сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ. Харин дээрх иргэдээс 129 иргэнийг Баянбуурал амралтад, 61 иргэнийг Орхон аймагт ажиглалтад тусгаарласан байна.
Эх сурвалж:https://www.montsame.mn/mn/read/225658
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.