"Алтанбулаг" боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа

"Алтанбулаг" боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа
Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлсэн байна. Нийт 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авчээ. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлалаа гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.