Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Нийслэлд үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 10-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шуурна. 6 хэм дулаан байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр буюу 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 16- 20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.