АН: Э.Бат-Үүл Х.Тэмүүжин нар Төв аймагт, С.Баярцогт Сэлэнгэд нэр дэвшив

АН: Э.Бат-Үүл Х.Тэмүүжин нар Төв аймагт, С.Баярцогт Сэлэнгэд нэр дэвшив

АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодрууулсныг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү оройн 23.00 цагт зарласан юм. АН-аас энэ удаагийн сонгуульд өрсөлдөх 76 нэр дэвшигчийг танилцуулвал:  

Архангай аймагт: УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Н.Батбаяр, ХХААХҮЯ-ны дэд сайд асан Д.Золжаргал, П.Мөнхтулга,

Баян-Өлгий аймагт: УИХ-ын гишүүн Д.Мурат, Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсэн, Р.Гажайв,

Баянхонгор аймагт: УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, А.Адъяасүрэн, П.Нүрзэд,

Булган аймагт: ҮБХ-ны гишүүн С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр 

Дундговь, Говьсүмбэр аймагт: Л.Одсэр, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, 

Дорнод: Ж.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, 

Дорноговь аймагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, Д.Алтангэрэл

ГовьАлтай аймагт: аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, О.Батханд 

Завхан аймагт: УИХ-ы гишүүн З.Нарантуяа, Төрийн банкны захирал асан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, 

Өвөрхангай аймагт: эрх зүйч О.Алтангэрэл, эрх зүйч, УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны тэргүүн Ч.Даваабаяр

Өмнөговь аймаг: аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ,

Сүхбаатар аймаг: аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, ҮБХ-ны гишүүн Н.Ганибал

Сэлэнгэ аймагт: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монгол Улсын Еөрнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт, 

Төв аймагт: УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Эрдэнэсувд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Туваан, 

Увс аймаг: УИХ-ын гишүүн С.Жавхлан, УИХ-ын гишүүн, "ТЭСО" корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн

Ховд аймаг: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Пунцаг, Ш.Адьшаа

Хөвсгөл аймаг: "Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, Да.Ганболд, аймгийн АН-ын дарга Ч.Батцогт,

Хэнтий аймаг: УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан

Дархан-Уул: Н.Мөнхдаш, УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч Д.Энхтуяа, "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал асан  Б.Бямбасайхан, 

Орхон аймаг: УИХ-ын гишүүн О.Баасанхүү, эрх зүйч өмгөөлөгч Д.Оросоо, аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг

Багахангай, Багануур, Налайх дүүрэг: М.Энх-Амар, Ц.Алтанцэцэг, 

Баянзүрх дүүрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Т.Батцогт, 

Баянзүрх дүүргийн 23-р тойрогт: НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Д.Пүрэвдаваа, жүжигчин Ж.Баясгалан

Сүхбаатар дүүрэг: УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга асан, эрх зүйч С.Эрдэнэболд, "Блүүмбэрг" телевизийн захирал Э.Долгион, 

Чингэлтэй: АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, өмгөөлөгч Р.Булгамаа,

Баянгол дүүрэг: АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын дарга, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт

Сонгинохайрхан дүүрэг: Кёкүшүзан Д.Батбаяр, Б.Пунсалмаа, 

Сонгинохайрханы 28-р тойрогт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, П.Цэцэгмаа, Г.Очирбат,

Хан-Уул дүүрэг: Б.Түвшин, Т.Энхсайхан, эрхзүйч Ч.Өнөрбаяр. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгийн мэдээлснээр нэр дэвшигчдийн нэрсийг нууц санал хураалтаар гаргалаа. Тэдний 46 хувь нь эдийн засагч, санхүүчид байна. АН УИХ-ын энэ удаагийн сонгуульд "Эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээе!" гэсэн бодлогын уриатай оролцож байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.