Хятадын хил дээр орос жолооч нарыг оруулахгүй байна

Хятадын хил дээр орос жолооч нарыг оруулахгүй байна

Сүүлийн үед ОХУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаатай холбогдуулан, Хятадын тал Оросоос орж ирэх хөдөлгөөний шалгалтаа чангаруулаад байсан.  

Харин ОХУ-ын Алс Дорнодын “Пограничный” боомтод нэгэн орос жолоочоос халдварын сэжиг илэрсний дараа машин хил нэвтрүүлэхээ зогсоожээ.

Одоогийн байдлаар тэнд хэдэн зуун ачааны машин түгжрээд байна. ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газраас Хятадын Хэйлунцзян мужийн удирдлагатай хэлэлцээ хийж, энэ сарын 17-ноос хатуу шалгалт хийсний дараа хил нэвтрүүлэх тохиролцоонд хүржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.