Ноход коронавирусийг үнэрлэдэг үү?

Их Британийн эрдэмтэд өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө нохойг коронавирусийг үнэрлэж сургах боломжтой эсэхийг судалж эхэлжээ.
Тус улсын Засгийн газар туршилтын энэхүү хөтөлбөрт 500 мянган фунт стерлинг /605 мянган ам.доллар/ гаргажээ. Эрдэмтдэд коронавирусний үнэрийн дээжүүдийг “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй Лондоны эмнэлгүүд өгөх бол Лабрадорс, Спаниэль үүлдрийн нохдыг сургах аж.
Одоогийн байдлаар янз бүрийн орнуудад хийсэн судалгаагаар нохой чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар, хумхаа, Паркинсоны өвчтэй хүмүүсийг үнэрээр нь ялгаж таниж чаддаг болох нь тогтоогджээ.
Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургууль, Дарем хотын их сургуулийн эрдэмтэд болон “Medical Detention Dogs” буяны байгууллагын мэргэжилтнүүд коронавирусний үнэрийг судлахаар ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.