Туркменистанд 1402 хоригдлыг суллалаа

Исламын шашинтны Рамадан сарын 27 дахь шөнө буюу Ийд ал-Фит баярыг угтан, Туркменистаны Засгийн газраас 1402 хоригдлыг хугацаанаас өмнө сулласан байна. Өршөөлд нийт 1192 туркмен, 210 гадаад хүмүүжигч хамрагджээ. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов зарлиг гаргасныхаа дараа орон нутгийн захиргаанд суллагдсан хүмүүжигчдэд ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.