Даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр өсжээ

Даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр өсжээ

Даатгалын хураамжийн орлого  энэ оны эхний улиралд 40.7 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 15.6 тэрбум төгрөг олгосон байна. Энэ  нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 3.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын орлого хоёр тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Даатгалын хураамжийн нийт орлогын:

  •  15.1 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал
  • 17.8 хувийг хөрөнгийн даатгал
  •  17.8 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал
  •  17.5 хувийг жолоочийн хариуцлагын даатгал
  •  16.1 хувийг барилгын даатгал эзэлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.