“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ.

“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ.

АНУ-ын Флорида муж дахь Канаверал сансрын буудлаас  цэргийн зориулалттай “X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ.

Нислэгийг “United Launch Alliance (ULA)” компанийн сайтаар шууд дамжуулсан байна. “Atlas 5”  нэг минут 40 секундийн дараа 1 Мах хурдны хязгаарыг давж, дууны хурднаас өндөр хурдаар нисжээ. Энэхүү төслийг “В-2 Spirit” онгоцыг тэргүүлэх дараагийн үеийн стратегийн бөмбөгдөгчийг бүтээх үүрэг бүхий АНУ-ын нисэх хүчний тусгай анги нэгтгэл хариуцаж байгаа аж. “Х-37В” сансрын онгоц дээр суурилуулсан тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг нууцалж байна.

АНУ-ын нисэх хүчний сайд Барбара Барретын хэлснээр, нислэгийн хүрээнд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулахаас нэг нь хүнсэнд хэрэглэгддэг үр тариа, ургамалд цацраг туяа болон бусад үзэгдэл хэрхэн нөлөөлдгийг судлах явдал гэнэ. Өөр нэг туршилтаар нарны эрчим хүчийг радио давтамжийн богино долгионы эрчим хүч болгон хувиргаж, дэлхий рүү дамжуулах аж. Түүнчлэн тээвэрлэгч АНУ-ын нисэх хүчний академийн бүтээсэн бага оврын “FalconSat-8” хиймэл дагуул тээвэрлэж байгаа бөгөөд үүн дээр таван тусгай туршилт явуулахаар төлөвлөжээ. “X-37B” хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч “Боинг” корпорацын мэдээлснээр, нислэгийн явцад олон дахин ашиглагдах сансрын аппаратуудыг турших аж.

“X-37B” төрлийн сансрын онгоцыг зургаа дахь удаа хөөргөж байна. Сансрын онгоцны анхны нислэг 2010 оны дөрөвдүгээр сард эхэлж, 225 хоног үргэлжилжээ. Хоёр дахь нислэг 2011 оны гуравдугаар сараас 2012 оны зургаадугаар сар хүртэл 468 хоног үргэлжилсэн бол гурав дахь нь 2012 оны арванхоёрдугаар сараас 2014 оны аравдугаар сард хүртэл 675 хоног, 2017 оны тавдугаар сарын 7-нд дууссан дөрөвдүгээр нислэг 717 хоног, тавдугаар нислэг сансарт 780 хоног өнгөрүүлж, өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын нислэгийн төвд газардаж, дээд амжилт тогтоосон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа нуруугаа харуулан угтжээ 2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа 2020-05-18

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18

"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна 2020-05-18

“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ. 2020-05-18

Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. 2020-05-18

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД 2020-05-18

Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ 2020-05-18

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18