КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД

Коронавирусний халдварын нөхцөл байдлыг илтгэх тоон мэдээллийг  тодотгон хүргэе.

ДЭЛХИЙД

Коронавирусний халдвар өнөөдрийн байдлаар  дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархсан.

Нийт халдварын тохиолдол 4.8 саяд хүрлээ.

 316 мянган хүн уг өвчнөөр нас бараад байна.

2,6 сая хүн эмчлүүлж байгаагийн 44 мянга нь биеийн байдал маш муу байна.

Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа.

МОНГОЛД

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 боллоо.

Тавдугаар сарын 17-нд  ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид нийт 87 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 нь халдвар илрээгүй бол, нийт 4 хүн "Ковид-19" халдвартай болох нь батлагджээ.

 Тухайн тохиолдлууд нь:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан ОХУ-ын Цэргийн сургуулийн 1 оюутан,
  •  Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн,
  •  Орхон аймагт тусгаарлагдсан 2 хүн байна.

Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 19-20 насны оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжжээ.

Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 4471 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй.

Нийт батлагдсан 140 тохиолдлын 24 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 116 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хүндэвтэр 21, дунд зэрэг 91, хөнгөн 1 хүн байгаа аж.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1747 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18

"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна 2020-05-18

“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ. 2020-05-18

Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. 2020-05-18

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД 2020-05-18

Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ 2020-05-18

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ 2020-05-18