Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна.

Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна.

УИХ-ын сонгууль ирэх сарын 24-нд болно. Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Хуульд зааснаар тавдугаар сарын 16-ны дотор улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ хүрээнд улс төрийн намууд өнгөрсөн бямба гаригт нэр дэвшигчдээ тодрууллаа.

Нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг МАНАНМАХН, ШИНЭН үзнэ үү.

Нэр дэвших эрхээ авсан эрхмүүдээс хэдэн УИХ-ын гишүүн байгааг танилцуулж байна.  

Эрх барьж буй МАН өнгөрсөн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Гантулга, Н.Номтойбаяр, Б.Батзориг нар хууль шүүхийн асуудлаас үүдэж, бүрэн эрхээсээ түдгэлзсэн юм. Ингээд тус нам УИХ-д 62 суудалтай болсон. Харин энэ сонгуульд 43 гишүүн нэр дэвших эрхээ авлаа.

  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг- Архангай аймаг
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан- Баян-Өлгий аймаг
  • УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар- Баянхонгор аймаг
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ- Булган аймаг
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан- Говь-Алтай аймаг
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг - Говьсүмбэр, Дундговь аймаг
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун- Дорнод аймаг
  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан- Дорноговь аймаг
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг-  Өвөрхангай аймаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат- Сэлэнгэ аймаг
  • УИХ-ын гишүүн Н.Энхболд- Төв аймаг
  • УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат- Увс аймаг
  • УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа- Ховд аймаг
  • УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар- Хөвсгөл аймаг
  • УИХ-ын гишүүн  У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ- Хэнтий аймаг
  • УИХ-ын гишүүн   Б.Жавхлан, Б.Баттөмөр- Дархан аймаг
  • УИХ-ын гишүүн   Ц.Нямдорж- Орхон аймаг
  • УИХ-ын гишүүн   Б.Саранчимэг- Баянзүрх дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил- Сүхбаатар дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Т.Аюурсайхан, М.Оюунчимэг- Чингэлтэй дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан- Баянгол дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал – Сонгинохайрхан дүүрэг
  • УИХ-ын гишүүн   Д.Сарангэрэл- Хан-Уул дүүрэг

 

Энэ парламентад АН-аас есөн гишүүн сонгогдсон ч Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч, ШИНЭ нам байгуулсан. Ингээд парламентад бүлэггүй болсон тус намынхан чуулганы төгсгөлд сюрприз задалсан юм. Тус намд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар элсэв.

Ингэснээр тус намаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Д.Наранхүү, Д.Мурат, О.Баасанхүү, С.Жавхлан нарын найман гишүүн нэр дэвших нь. Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав улс төрөөс зодог тайлж байгаа бололтой. Тэрбээр энэ сонгуулиас нэрээ татсан байна.

 

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ- Баянголд дүүрэгт
  • УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат- Сэлэнгэ аймагт
  • УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж- Ховд аймагт
  • УИХ-ын гишүүн З.Нарантуяа- Завхан аймагт
  • УИХ-ын гишүүн Д.Наранхүү- Дундговь, Говьсүмбэр
  • УИХ-ын гишүүн Д.Мурат- Баян-Өлгий аймагт
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү- Орхон аймагт
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан- Увс аймагт нэр дэвших эрхээ авав.

Харин ШИНЭ намынхан Үнэн ба зөв нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан намтай нэгдэж ШИНЭ эвсэл байгуулаад байгаа. Тус эсвлээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нэр дэвшинэ.

 

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан- Баянзүрх дүүрэгт
  • УИХ-ын гишүүн Л.Болд- Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа 2020-05-18

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18

"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна 2020-05-18

“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ. 2020-05-18

Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. 2020-05-18

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД 2020-05-18

Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ 2020-05-18

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18