БНХАУ коронавирусний цар тахалд өртсөн орнуудад тусална

БНХАУ коронавирусний цар тахалд өртсөн орнуудад тусална

БНХАУ коронавирусний цар тахалд өртсөн орнуудад тусламж үзүүлэхэд ирэх хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум ам.доллар хуваарилна гэж тус улсын дарга Ши Жиньпин мэдэгджээ.

““COVID-19”-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагаан түлхэц өгөх зорилгоор БНХАУ ирэх хоёр жилд коронавирусний цар тахалд өртсөн улс орнуудад, тэр дундаа хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд болон нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд хоёр тэрбум ам.доллар гаргана” гэж тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган даваа гарагт эхэлсэн юм. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буй уг хуралд ДЭМБ-ын гишүүн 194 улсын сайд нар, олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.