АНУ хилийн болон зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сунгах төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа коронавирусний цар тахлын улмаас тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалт, хилийн хяналтын хатуу арга хэмжээнүүдээ энэ долоо хоногт сунгахаар бэлтгэж байна гэж тус улсын засаг захиргааны хоёр төлөөлөгч мэдээлжээ.
Халдварын тархалтын улмаас хилээ хаах шийдвэрийг зөвхөн АНУ гаргаагүй бөгөөд АНУ-ын хөрш орнууд гэх мэт дэлхийн олон улсад хязгаарлалт тогтоосон юм. Д.Трампын засаг захиргаа гуравдугаар сард хилээ хааж, дөрөвдүгээр сард сунгасан байна.
“Хязгаарлалтын арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацаа тавдугаар сарын 21-нд дуусна. Бид тэдгээр арга хэмжээг сунгахаар бэлтгэж байгаа бөгөөд муж мужаар, үе шаттайгаар нээнэ” гэж Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чад Вольф мэдэгджээ. Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-Канадын хилийг зургадугаар сар хүртэл хаах саналыг өнгөрсөн долоо хоногт тавьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.