“Арцат виллаж”-д хулгай орж их хэмжээний мөнгөн эдлэл алдагджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Арцат виллаж” хотхоны хувийн орон сууцанд хулгай орж, их хэмжээний мөнгөн эдлэл алдагдсан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус хотхоны ... тоотын нэг давхрын цонхоор хулгайч нэвтэрч, мөнгөн шатар, эмээлийн мөнгөн баавар, мөнгөн даруулга, мөнгөн ганзаганы сүвлэгч, мөнгөн хазаар болон мөнгөн цөгц алдагдсан байна. Улмаар хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.