“COVID-19”-н улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ

“COVID-19”-н улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ

Коронавирусний халдвар авсны улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ. Тус байгууллагын нийт 520 ажилтан коронавирусээр халдварласан байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик цахим хэлбэрээр явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

АНУ-д НҮБ-ын 147 ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Үүнээс 78 нь Нью-Йорк муж улсад халдвар авсан байна. Коронавирусээр халдварласны улмаас нас барсан НҮБ-ын ажилтнууд дунд нэг нарийн бичгийн ажилтан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон “ЮНИСЕФ” буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд багтаж байсан аж. Коронавирусний цар тахал дэгдэж хэлснээс хойш дэлхий дахинд 4.8 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 320 мянга гаруй хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.