Вьетнам улсаас 11 иргэн эх орондоо ирлээ

Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэгээр БНСВУ-д амьдарч байсан 11 иргэн эх орондоо иржээ.
Тодруулбал, БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авсан тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан. Тус нислэг замдаа БНСВУ-ын Ханой хотод газардаж, сумласан бөгөөд энэ үеэр тус улсад амьдарч байсан 11 иргэнээ авсан байна.
Ийнхүү өнөөдөр БНЭУ, БНСВУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.