Асрамжийн ахмадуудад ногоон орчин бэлэглэв

ХХҮГ-ын ажилтан алба хаагчид асрамжийн газрын ахмадууддаа зориулан 200 мод бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгөв.
Тэд мод тарих бэлтгэлийг өөрсдийн санаачилгаар базааж, нарс, чацаргана, хайлаас тус бүр 50 ширхэг, үхрийн нүд 28 ширхэг, үрэлний мод дөрөв, тошлой тав, интоорын мод долоон ширхэг, гишүүний үр, үрсэлгээ суулгасан байна. Мөн хашааны 80 хувьд нь мод цэцэг байхаар тооцоолж, усалгаа тордлогоо хийх бэлтгэлийг бүрэн хангажээ. Цаашид Асрамжийн төвийн ахмадууд өөрсдөө цэцэрлэгт хүрээлэнгээ арчилж тордож байх гэнэ. Ахмадууд тун талархалтайгаар дээрх бэлгийг хүлээж авчээ.
Дорнод аймгийн ХХҮГ-ын харьяа Зүүн бүсийн Ахмадын асрамж үйлчилгээний төв нь өнгөрсөн оны 10 дугаар сард шинэ байрныхаа нээлтийг хийж, ахмадууд тохь тухтай амьдрах боломж бүрдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.