БНХАУ 3-р сараас хойш 50 тэрбум ширхэг амны хаалт экспортолжээ

БНХАУ 3-р сараас хойш 50 тэрбум ширхэг амны хаалт экспортолжээ

БНХАУ-ын Синьхуа агентлагийн мэдээлснээр тус улс "Ковид-19" цар тахалтай тэмцэх олон улсын чармайлтыг дэмжих үүднээс өнгөрсөн 3-р сараас хойш 50 тэрбум ширхэг амны хаалт экспортолсон байна.
Тус улсын гаалийн ерөнхий газар цар тахалтай тэмцэх зорилгоор гадаад зах зээлд гаргасан нийлүүлэлтийн статистик мэдээллийг өчигдөр гаргасан байна. Тухайлбал 3-р сарын 1-нээс хойш Хятад улс 50,9 тэрбум амны хаалт, 216 сая эмнэлгийн хамгаалалтын хувцас, 162 сая оношлуур экспортод гаргажээ. Эдгээр бүтээгдэхүүний үнэлгээ нь 134,4 тэрбум юань буюу 18,9 тэрбум америк доллар, гол худалдан авсан зах зээл нь АНУ, Япон, Герман зэрэг орнууд байна.

Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд бусад улс орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим улсад тусламжийн шугамаар ч амны хаалт болон бусад бүтээгдэхүүнийг илгээж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.