Бразилын эрүүл мэндийн сайд огцорлоо

Бразилын эрүүл мэндийн сайд огцорлоо. Бразилд нэг сарын дотор эрүүл мэндийн хоёр дахь сайд нь огцорч байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд "Ковид-19" цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, 240 гаруй мянга, нас барсан 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Бразил нь цар тахлын дэгдэлт хамгийн өндөр байгаа эхний 10-н орны 5-рт жагсаж байна. Өнгөрсөн сард Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару цар тахлыг дарах хатуу арга хэмжээ ав гэсэн ард иргэдийнхээ шахалтын улмаас тухайн үеийн эрүүл мэндийн сайд Мандеттаг огцруулсан. Түүний оронд Нельсон Тейчийг эрүүл мэндийн сайдаар томилсон ч тэрээр сар хүрэхгүй хугацаанд ажиллаад огцорчээ.
Нэг сарын дотор огцорч байгаа хоёр сайд хоёулаа эмч мэргэжилтэй юм байна. Ерөнхийлөгч Болсонаругийн шахалтаар Нельсон Тэйч огцорсон болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Учир нь тэд эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх, мөн коронавирусийг дарахын тулд батлагдаагүй эм хэрэглэх асуудал дээр зөрчилдсөн юм байна. Ерөнхийлөгч Болсонару булчин задрах тахлын эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэх, хөл хориог сулруулах зорилготой байгаа нь эрүүл мэндийн сайдын бодлоготой зөрчилдөж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.