Жефф Безос хамгийн анхны, Марк Закерберг хамгийн залуу ИХ НАЯДТАН болно

Жефф Безос хамгийн анхны, Марк Закерберг хамгийн залуу ИХ НАЯДТАН болно

Дэлхийн топ баячууд болох Жефф Безос, Билл Гейтс хоёрын хөрөнгийн зөрүү 41 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Өнөөдөр “Bloomberg Billionaires Index” –ийг харахад “Amazon”-ы Жефф Безос 146 тэрбум ам.долларын хөрөнгөөр эхэнд бичигдэж байгаа бол  Билл Гейтс 105 тэрбум ам.доллар байна. Харин Марк Закерберг 80.3 тэрбум ам.доллароор гуравдугаарт бичигдэж буй юм.

Жефф Безосын  хөрөнгийн хэмжээ бусад тэрбумтнуудаас ийнхүү илүү өсөлттэй байгаа нь коронавирустэй холбоотой. Тэгвэл шинжээчид түүнийг зургаан жилийн дотор ам.долларын их наядтан болно гэсэн таамаглалыг хийгээд байна.

Хэдийгээр гэр бүлээ цуцлуулж, эхнэртээ 38 тэрбум ам.доллар өгч байж салсан ч сүүлийн таван жилийн хугацаанд түүний хөрөнгө 34 хувиар өсжээ. Түрүүн хэлсэнчлэн цар тахал Безосын Amazon-д ашигтайгаар нөлөөлж, хувьцааны үнэ нь өссөөр байгаа юм. Судалгааны дүнгээс харвал Безосын бизнес энэ янзаараа хурдтайгаар амжилттай ахивал 2026 онд буюу 62 настайдаа анхны их наядтан болох боломжтой аж.

Харин хоёр дахь их наядтан нь Хятадын China Evergrande Group-ийн тэргүүн Сюй Ця Инь байх магадлалтай ажээ.

 Тэгвэл Марк Цукербергийн  бизнесийн ашгийг тооцож үзвэл 51 настайдаа буюу 2035 онд их наядтан болох магадлалтай гэнэ. Одоогийн судалгааны дүнгээр бол тэрбээр  дэлхийн хамгийн залуу их наядтан болох магадлалтай аж. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.