Тусгаарлах байранд 1700 гаруй иргэнийг ажиглаж байна

Тусгаарлах байранд 1700 гаруй иргэнийг ажиглаж байна

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1769 иргэн байгаагаас тав хүртэлх насны 107 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 67, чихрийн шижинтэй 30, артерийн даралт ихсэх өвчтэй 93, хавдартай 24, архаг хууч өвчтэй 127 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь хүнд гурван иргэн, тархины хавдартай нэг хүүхэд байна. Энэ хүмүүс вируслогийн шинжилгээгээр халдваргүй гарч, үндсэн оношоороо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 158 иргэн ирснээс ХӨСҮТ-д хоёр, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт таван иргэнийг тусгаарлажээ.

Эдгээр иргэд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, донор болсон, арьсны хавдартай, нурууны мэс засалд орсон хүмүүс юм. Тэднийг онгоцноос буусан даруйд түргэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд PCR шинжилгээгээр оношлох ажлыг үргэлжлүүлнэ. Бусад иргэдийг тусгайлан бэлдсэн зочид буудлуудад хүлээн авсан” гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

Гэрийн тусгаарлалтад буй 95 иргэнд Өрхийн эрүүл мэндийн  72 төв тусламж үзүүлж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.