Г.Солтаныг албадан ирүүлэх захирамж гарчээ

УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баасан гарагт /2020.05.15/ гаргажээ.
Сануулахад, Тэрбээр хүүгийнхээ компанийн нэр дээр малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Гэвч зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр шалгах явцад Г.Солтан нь ЖДҮХС-гаас авсан зээлээ эмчилгээндээ зарцуулсан гэж мэдүүлж байжээ.
Түүгээр зогсохгүй дээрх сангаас зээл авсан хүүгийнх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй гэдгийг Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах үеэрээ танилцуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.