А.Амбасэлмаа: Иргэн Алтанхундага ташаа мэдээллээр иргэдийг айлгаж байна

А.Амбасэлмаа: Иргэн Алтанхундага ташаа мэдээллээр иргэдийг айлгаж байна

ЭМЯ-ны мэдээллээс ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг онцолж байна.

Тэрбээр “Монгол Улсад 140 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь 2-14 хоногийн дараа, 1-5 удаагийн шинжилгээ хийж, илэрсэн. Нийт батлагдсан тохиолдлын 89 хувь ОХУ, үлдсэн нь 11 улсаас орж ирсэн. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй байна. Яагаад эрэгтэй нь их байна вэ гэхээр ОХУ-ын батлан хамгаалах сургуулийн сонсогчид короновирусний халдварт өртсөн учраас эрэгтэй илүү байна. Одоогоор 26 батлагдсан тохиолдол эдгэрсэн. Эдгэрч гарсан хүмүүсээс 13 нь сувилалд байна. Гэрийн тусгаарлалтад 3 иргэн байгаа бол 10 нь ажиглалтаас гарсан. Гарсан хүний 4 нь гадаадын иргэн. Гарсан иргэд давтан шинжилгээг сувилалд байхдаа 2 удаа, гэрийн тусгаарлалтад байхдаа 2 удаа хийлгэнэ.

Өнгөрсөн хугацаанд вируслогийн лабораторид 13 мянга орчим шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор долоо хоног бүр нийт 60 гаруй хүнээс сорьц авдаг. Бид энэ сарын 22-ноос 24 цагийн утас ажиллуулахад, 8мянган дуудлага ирсэн байна.

Батлагдсан тохиолдол 42 байсан ч сүүлийн долоо хоногт 140 болж нэмэгдсэн. Энэ нь ОХУ-ын 15 хотын 24 их дээд сургуулиас оюутан ирсэнтэй холбоотой. ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн 400 гаруй иргэнийг шинжлэхэд 37 хүнээс вирус илэрсэн. Дараа дараагийн давтан шинжилгээг графикийн дагуу авна. Эдгээр хүмүүстэй ойрын хавьталд байсан иргэдээс короновирус илрээгүй байна.

Өчигдөр сошиалаар нэлээд цацагдсан Алтанхундага гэдэг иргэний талаар мэдээлэл өгмөөр байна. Уг нь халдвартай иргэдийн мэдээллийг нууцалдаг ч энэ иргэн өөрөө нээлттэй байгаа учраас бид залруулга хэлмээр байна. Алтанхундага дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ны хооронд Улан-Үдэд гэр бүлийн зургаан гишүүний хамт байр түрээслээд, ОХУ-д амьдарч бсан. Улан-Үдэд байхдаа хоёр удаа шинжилгээнд орсон байсан. Хариу сөрөг гарсан. Гэхдээ тавдугаар сарын 8-нд өгсөн шинжилгээний хариугаа 12-нд авсан байсан. Яагаад гэвэл ОХУ-д ялалтын баяр болсонтой холбоотой хариу нь хойшилсон байна лээ.

Ирсэн хойноо “би Алтанбулаг боомтоор орж ирээд төв аймгийн сувилалд хэвтэх үедээ халдвар авсан” гэж олон нийтийг үймүүлж байна. Эвт биологийн шинжлэх ухаан гэдэг бол халдварын нян, вирусийн орчинг судалдаг арга техниктэй. Өнөөдөр Монгол Улсад хамгийн сайн хөгжиж байгаа шинжлэх ухаан. Тиймээс халдвар илрэх хугацаа нууц хугацаа 5-6 хоноод, цаад тал нь 14 хоног, магадгүй 21 хоног ч хүрч магадгүй. Хоёрдугаарт энэ хүн эндээс аваагүй гэдэг хоёр дахь нотолгоо нь Улан-үдэд өвдсөн оюутнуудад тусалж байсан. Энэ үедээ халдвар авах эрсдэл өндөр. Мөн тэрбээр шинжилгээгээ энэ сарын 12-нд хийлгэсэн гэж ташаа мэдээлэл тараагаад байна. Шинжилгээгээ энэ сарын 8-нд хийлгээд, 12-нд хариуг нь авсан.

Алтанхундага өөрөө халдвар судлалын талаар ойлголт муутайгаас ард иргэдийг сандаргаж байж магадгүй. Нөгөө талаар бид короновирусний халдвар өвчтэй хүмүүсийг зөөж ирээгүй. Цаанаасаа элт эмнэлзүйн шинжтэй хүмүүсийг явуулахгүй байгаа. Хойд хил дээрх хилийн мэргэжлийн албаныхан хил дээр эмнэлзүй илэрсэн хүн байвал Орхон, Сэлэнгэ, Дархан-Уулд тусгаарлаж байгаа. Наашаа ирж байх хугацаанд бүгд масктай бсан. Тэр хүнтэй хамт эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүн ирээгүй.

Эрүүл мэндийн байгууллага цаг наргүй ажиллаж байна. Ганц хүнээс болоод эрүүл мэндийн ажилчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлмээргүй байна. Ард иргэд ташаа мэдээллийг цочирдож хүлээж авах хэрэггүй. Ирсэн хүмүүс нийтээрээ халдвар аваагүй. Алтанхундага өөрөө зөв ойлголт авч, тайлбарлаж өгөөсэй гэж хүсч байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.