ХӨСҮТ: Өчигдөр хийсэн 247 шинжилгээнээс коронавирус илрээгүй

ХӨСҮТ: Өчигдөр хийсэн 247 шинжилгээнээс коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 247 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 160, Замын-Үүдэд тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор цуглуулсан 32 хүний шинжилгээний сорьц багтаж байна. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 36 жолооч халдваргүй гарчээ. Түүнчлэн БНЭУ-аас энэ сарын 18-нд эх орондоо ирсэн 158 хүний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.

Манай улсад "COVID-19"-ийн халдвартай 140 тохиолдол бүртгэгдсэнээс 26 хүн эдгэрч, 114 хүн эмчлүүлж байна.

Өвчтөнүүдийн 87 нь биеийн байдал хөнгөн байгаа бол 27 нь хүндэвтэр байгаа аж. Улсын хэмжээнд коронавирусний тандалт судалгаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Венесуэл алтаа эргүүлэн авахын тулд Английн банкийг шүүхэд өгчээ 2020-05-20

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр барихаар 300 орчим хүн ажиллаж байна 2020-05-20

Кэмбрижийн их сургууль сургалтаа зайнаас явуулна 2020-05-20

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 21 хүрчээ 2020-05-20

А.Амбасэлмаа: Иргэн Алтанхундага ташаа мэдээллээр иргэдийг айлгаж байна 2020-05-20

ХӨСҮТ: Өчигдөр хийсэн 247 шинжилгээнээс коронавирус илрээгүй 2020-05-20

Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярихыг хоригложээ 2020-05-20

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 986 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 958 мянгад хүрлээ. 2020-05-20

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан 2020-05-20

Эквадор хямралын улмаас Элчин сайдын яамдаа хааж байна 2020-05-20

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, өргөмжлөх арга хэмжээ болж байна 2020-05-20