Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярихыг хоригложээ

Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярихыг хоригложээ

Сингапурын эрх баригчид коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярих, бие биетэйгээ харилцахыг хоригложээ.

“Олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, дунд сургуулиуд, их, дээд сургуулиуд хичээлээ эхлүүлэн амьдрал аажмаар хэвийн байдалдаа эргэн орох үед нийтийн тээврийн хэрэгсэл дотор хоорондоо нэг метрийн зай барих маш хэцүү гэдгийг бид бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэж коронавирустэй тэмцэх асуудлыг хариуцсан бүлгийн хамтран даргалагч, Үндэсний хөгжлийн сайд Лоуренс Вон онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс “бид аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай”. Тухайлбал, “метро, автобусаар зорчихдоо иргэд гар утсаар ярих, бие биетэйгээ харилцахаас зайлсхийх хэрэгтэй” гэж тэрбээр дурдаад “амны хаалт заавал зүүх журам хэвээр хэрэгжинэ” гэдгийг сануулсан байна.

Сингапурын эрх баригчид зургадугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээс аажмаар гарахаар төлөвлөж байгаа юм. Коронавирусний цар тахлын улмаас дөрөвдүгээр сарын 7-нд тогтоосон хязгаарлалтын хатуу дэглэм зургадугаар сарын 1-нд дуусна. Үүнтэй холбоотойгоор Сингапурын Засгийн газар хорио цээрийн дэглэмээс гарах арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа тавдугаар сарын 19-нд мэдэгдсэн юм. Эхний үе шатанд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээж, цэцэрлэг сургуулиудыг нээх бол сар орчмын дараа кафе, зоогийн газрууд, бүх дэлгүүр, спорт, фитнес клубүүд нээгдэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр барихаар 300 орчим хүн ажиллаж байна 2020-05-20

Кэмбрижийн их сургууль сургалтаа зайнаас явуулна 2020-05-20

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 21 хүрчээ 2020-05-20

А.Амбасэлмаа: Иргэн Алтанхундага ташаа мэдээллээр иргэдийг айлгаж байна 2020-05-20

ХӨСҮТ: Өчигдөр хийсэн 247 шинжилгээнээс коронавирус илрээгүй 2020-05-20

Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярихыг хоригложээ 2020-05-20

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 986 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 958 мянгад хүрлээ. 2020-05-20

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан 2020-05-20

Эквадор хямралын улмаас Элчин сайдын яамдаа хааж байна 2020-05-20

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, өргөмжлөх арга хэмжээ болж байна 2020-05-20

Зохиолч, сэтгүүлчийн халуун голомтод төрснөөрөө бахархдаг ХАРХҮҮГИЙН МАНДАХБАЯР 2020-05-20