Бразилын эмнэлэг коронавирусний анхны генийн оношлуурыг бүтээжээ

Бразилын эмнэлэг коронавирусний анхны генийн оношлуурыг бүтээжээ

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /G1/. Бразилын "Альберт Эйнштейн" хэмээх нэр хүндтэй эмнэлэг коронавирусийг илрүүлэх анхны генийн оношлуурыг бүтээжээ.

Өндөр нарийвчлалтай энэхүү оношлуурт Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын патентын газар патент олгосон бөгөөд оношлуурыг ирэх сараас халдварт өвчнийг илрүүлэхэд ашиглах боломжтой болох аж. Бразилын эрдэмтэд ДНХ-гийн жижиг хэсгүүдийг шинжилдэг шинэ үеийн технологи дээр үндэслэн энэхүү оношлуурыг бүтээжээ.

Шинэ оношлуур нь шинжилгээний дүнг 100 хувийн нарийвчлалтай үнэн зөв гаргадаг гэдгийг эрдэмтэд мэдэгджээ. Үүнээс гадна хүмүүсийг шинжилгээнд олноор нь хамруулахад ашиглах боломжтой анхны генийн оношлуур аж. Тодруулбал, шинэ оношлуураар нэгэн зэрэг 1536 дээжийг шинжлэх боломжтой байгаа нь PCR оношлуураас 16 дахин илүү аж. Шинжилгээний хариу гурван өдрийн дараа гардаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Covid 19 - Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлага гарлаа 2020-05-22

Тайваньд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байна 2020-05-22

Монголбанкнаас эхний 4 сарын гадаад худалдааны тоймыг танилцууллаа 2020-05-22

Шинээр нэг тохиолдол батлагдаж, 141 боллоо 2020-05-22

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дууслаа 2020-05-22

Бразилын эмнэлэг коронавирусний анхны генийн оношлуурыг бүтээжээ 2020-05-22

Эквадор улс эдийн засгийн хямралын улмаас элчин сайдын яамдаа хааж байна 2020-05-22

“COVID-19” халдварын улмаас нэг өдрийн дотор 5000 орчим хүн нас баржээ 2020-05-22

АНУ БНХАУ-ын Тайваньд Торпедо пуужин нийлүүлнэ 2020-05-22

“Washington Post” сонины тоймч Жамал Хашоггийн хүү Салах Хашогги түүний гэр бүл эцгийг нь хөнөөсөн алуурчдыг өршөөж байна гэж мэдэгджээ. 2020-05-22

Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ 2020-05-22