Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ

Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээгээр коронавирус тархах маш өндөр эрсдэлтэй гарсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Цахимаар өчигдөр явуулсан тус үнэлгээний хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон 8 байгууллагын 26 мэргэжилтэн оролцсон байна.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар баталан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.