БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгана

БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгана

Коронавирусний цар тахал дэгдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэдий ч БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгахаар төлөвлөж байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы нээлтэд илтгэл тавихдаа мэдэгдэв.

“Бид ядууралтай хийж буй тэмцэлд ялах болно” гэж Ли Көцян мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятадын эрх баригчид энэ жил ядуурлын түвшнийг бууруулах, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, хамгийн чухал бараа бүтээгдэхүүнээр хангах, хөдөөгийн хүн амын амьдралын түвшин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. .

Хэдийгээр цар тахал дэгдэж, Хятадын эдийн засаг ихээхэн хохирол амсаж, томоохон сорилт бэрхшээлтэй тулгарсан боловч тус улсын удирдлага ядуурлыг арилгах зорилгоосоо ухарсангүй. Оны эцэс гэхэд БНХАУ хамгийн их асуудалтай тулгараад буй мянга гаруй тосгоныг ядуурлаас ангижруулах шаардлагатай болж байна. Ингэснээр тус улс чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлыг арилгасан дэлхийн анхны улс болох ёстой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Washington Post” сонины тоймч Жамал Хашоггийн хүү Салах Хашогги түүний гэр бүл эцгийг нь хөнөөсөн алуурчдыг өршөөж байна гэж мэдэгджээ. 2020-05-22

Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ 2020-05-22

Наадмыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр ЗОХИОН БАЙГУУЛНА 2020-05-22

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 077 987 болжээ 2020-05-22

Хятад улс 9 сая ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна 2020-05-22

БНХАУ энэ жил ядуурлыг бүрмөсөн арилгана 2020-05-22

Нью-Йорк муж улсад халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо буурчээ 2020-05-22

Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тогтворжуулж, ард түмний сайн сайхан байдлыг хангах зорилтыг эн тэргүүнд тавиад байна. 2020-05-22

Японы Төв банк бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төлөвлөгөө баталжээ 2020-05-22

БНХАУ | Австралиас нүүрс худалдан авахаа зогсоолоо 2020-05-22

Монгол оюутан ОХУ-д маск авах гээд залилуулжээ 2020-05-22